Sunday, December 6, 2015

Ааруулаар тавгийн идээ засах нь ихэсчээ



Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хурэхгүй хугацаа үлдлээ. Жил ирэх тусам эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч тэр хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Гэсэн ч иргэд дор бүрнээ идээ, шүүс бэлтгэж, орсон, гарсан хүний гар цайлгадаг хэвээр. Хэзээнээс ингэж сурсан иргэд хаана ямар боломжийн үнэтэй бэлэг сэлт, идээ ундаа бэлтгэх нөхцөл байгааг эрж, энд тэндэхийн дэлгүүр, хоршоог “нүхэлж” дуусдаг.


Бидний эхний очсон газар “Скай" их дэлгүүр. Дэлгүүрийн хоёр давхарт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриа бүхий тууз өлгөж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байрлуулсан байв. Энэхүү хэсгийг зорих хүнтэй олон таарлаа. Сар шинийн баярт тавгийн идээ хамгийн чухал байдаг. Энэ хэрээр иргэд тавгийн боов сонгохдоо өнгө үзэмж, амт чанарыг илүү анхаарч байгаа нь энэ хэсгээс харагдаж байсан юм.
Энэ үеэр тус дэлгүүрт цагаан идээгээ худалдаалж буй худалдагч хэлэхдээ “Иргэд хэвлэж хатаасан ааруул их сонирхож байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс тавгийн идээгээ хэвлэж хатаасан ааруулаар засах нь ихэссэн. Тийм болохоор ааруул худалдаж авах хүн олон байна” гэв.
“Үндэсний үйлдвэрээ дэмжье”

No comments:

Post a Comment