Friday, December 4, 2015





Увсын ааруулын онцлог нь үхрийн сүүгээр айраг исгэж уламжлалт аргаар айргаа нэрж хийдэг.  Айргийг  үнээ,  хонины түүхий  сүүгээр эсгэдэг. Айргийг  архад хэмээх ширэн хөхүүрт  тусгай хөрөнгөөр эсгэнэ.     Үнээ , хонины түүхий шинэхэн саасан бүлээн  сүүг хөрөнгөн дээрээ  юүлэн бүлж эсгэдэг учир өтгөн бөгөөд тослог ихтэй байдаг.  Буцалгасан айргийг “Боз” гэх бөгөөд түүнийг тааран уутанд хийж  шар усыг гоожуулсны дараа хоёр хавтгай модны дунд ууттай нь тавьж дээрээс нь хүнд чулуугаар даруулан шахаж аарц гаргаж түүнийгээ хатааж ааруул авна.   Ингэж хийсэн ааруул нь   тослог ихтэй  зөөлхөн амтай болдог.   Чийгтэй ааруулыг үхрийн нүд , чацарганаар баяжуулан хэвэнд оруулж хэвийн болон  хорхой ааруулыг хийж байна. Увс аймагт ааруулыг  Бор үзүүр сүү ХХК  үйлдвэрлэлд нэвтэрүүлж төрөл бүрийн ааруулан бүтээгдэхүүнийг хийж байна. 

No comments:

Post a Comment