Sunday, December 6, 2015

Ааруулаар тавгийн идээ засах нь ихэсчээ



Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хурэхгүй хугацаа үлдлээ. Жил ирэх тусам эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч тэр хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Гэсэн ч иргэд дор бүрнээ идээ, шүүс бэлтгэж, орсон, гарсан хүний гар цайлгадаг хэвээр. Хэзээнээс ингэж сурсан иргэд хаана ямар боломжийн үнэтэй бэлэг сэлт, идээ ундаа бэлтгэх нөхцөл байгааг эрж, энд тэндэхийн дэлгүүр, хоршоог “нүхэлж” дуусдаг.


Бидний эхний очсон газар “Скай" их дэлгүүр. Дэлгүүрийн хоёр давхарт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриа бүхий тууз өлгөж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байрлуулсан байв. Энэхүү хэсгийг зорих хүнтэй олон таарлаа. Сар шинийн баярт тавгийн идээ хамгийн чухал байдаг. Энэ хэрээр иргэд тавгийн боов сонгохдоо өнгө үзэмж, амт чанарыг илүү анхаарч байгаа нь энэ хэсгээс харагдаж байсан юм.
Энэ үеэр тус дэлгүүрт цагаан идээгээ худалдаалж буй худалдагч хэлэхдээ “Иргэд хэвлэж хатаасан ааруул их сонирхож байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс тавгийн идээгээ хэвлэж хатаасан ааруулаар засах нь ихэссэн. Тийм болохоор ааруул худалдаж авах хүн олон байна” гэв.
“Үндэсний үйлдвэрээ дэмжье”

Архангайн дараагийн брэнд чипсэн ааруул

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ жил сум бүрийг брэнд бүтээгдэхүүнтэй болгох зорилт тавин ажиллаж байна.  Тамир сум сүүн хурууд, Эрдэнэмандал сум эмээл, модон эдлэлээрээ аль хэдийнэ монголчуудын танил болсон. Бусад сум ч ямар брэндтэй болох талаараа ярилцан, олон янзын туршилт хийж байгаа юм.  Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал брэндээ тодруулан үйлдвэрлэж эхэлсэн байхтай таарав. Тэдний брэнд нь  чипсэн  ааруул юм байна.   Тэрээр “Одоогийн хүүхдүүд чипс их иддэг болжээ. Хүний биед тийм ч сайн биш гэж  сонссон. Түүний оронд ааруулаа идэж яагаад болохгүй гэж. Бид яг чипс шиг хэлбэртэй ааруул үйлдвэрлэж эхэлсэн” хэмээв.  Хүмүүсийн дунд чипсэн ааруул хэмээх нэртэй ч савлагаан дээрээ “Хооргоно” гэх нэртэй. Мэдэхгүй хүн бол яг л чипс хэмээн андуурмаар юм. Амталж үзэхэд хатуу биш, хүлхэхэд аманд уусаж таатай санагдана.
Чипсэн ааруул хийх санаа төрж, саяхнаас яг л технологийнх нь дагуу үйлдвэрлэж эхэлжээ. Түүнээс өмнө хэлбэр дүрс, хадгалалтын горим, бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг тааруулж чадахгүй нэлээд хугацаа алдсан байна. Тэд ааруулаа саяхнаас худалдаанд гаргаад эхэлжээ. Эхний ээлжид аймгийн төв, ойролцоох сумдад хүргэж сонирхуулж байсан бол Улаанбаатарт ч худалдаалах болсон гэнэ.  Хүмүүс ч ихэд сонирхон хүлээн авч байгаа нь ойлгомжтой.  Аарц, зөөхий, түүхий сүүний ээдмээр хийж, бэхжүүлэгч, өнгө амт оруулагч гээд нэг ч химийн найрлага ороогүйгээрээ онцлог. Түүхий сүүний ээдэм хийж байгаа нь бэхжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.  Бүтээгдэхүүний үндсэн тоног төхөөрөмж нь махны машин. Хошууг нь монгол хүний уран аргаар жаахан өөрчлөөд л ааруулаа үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогоор Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авахаар хөөцөлдөж байна. Тэдний дараагийн зорилго нь Цэнхэр сумандаа үйлдвэр технологийн парк байгуулан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна.

Friday, December 4, 2015





Увсын ааруулын онцлог нь үхрийн сүүгээр айраг исгэж уламжлалт аргаар айргаа нэрж хийдэг.  Айргийг  үнээ,  хонины түүхий  сүүгээр эсгэдэг. Айргийг  архад хэмээх ширэн хөхүүрт  тусгай хөрөнгөөр эсгэнэ.     Үнээ , хонины түүхий шинэхэн саасан бүлээн  сүүг хөрөнгөн дээрээ  юүлэн бүлж эсгэдэг учир өтгөн бөгөөд тослог ихтэй байдаг.  Буцалгасан айргийг “Боз” гэх бөгөөд түүнийг тааран уутанд хийж  шар усыг гоожуулсны дараа хоёр хавтгай модны дунд ууттай нь тавьж дээрээс нь хүнд чулуугаар даруулан шахаж аарц гаргаж түүнийгээ хатааж ааруул авна.   Ингэж хийсэн ааруул нь   тослог ихтэй  зөөлхөн амтай болдог.   Чийгтэй ааруулыг үхрийн нүд , чацарганаар баяжуулан хэвэнд оруулж хэвийн болон  хорхой ааруулыг хийж байна. Увс аймагт ааруулыг  Бор үзүүр сүү ХХК  үйлдвэрлэлд нэвтэрүүлж төрөл бүрийн ааруулан бүтээгдэхүүнийг хийж байна. 

Tuesday, December 1, 2015

Ааруулны ач тус

Ааруул нь ходоодны шингээлтэд сайн бөгөөд удаан хадгалсан ааруулыг шүдлэн хонины махаар хийсэн шөлөнд хийж уувал битүү ханиадыг анагаахад тустай. Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
imageАмтлаг,исгэлэн,тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг,цөсний өвчин,цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/50232.html

Ааруул гэж юу вэ?

Ааруул нь цагаан идээний нэг төрөл бөгөөд Монголчуудын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Сайн шахаж шүүсэн аарцаар сүүн хуруудзоосонхорхой ааруул тусгай хэвэнд шахаж мойл,үзэмчихэрвареньтай холих замаар олон төрлийн ааруул хийдэг.

Аарц болон нэрмэлийн цагааг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүн нягтруулж ааруул хийдэг. Сайн шахаж шүүсэн аарцаар ааруу, сүүн хурууд, зоосон болон хорхой ааруул хийнэ. Тусгай хэв ашиглан хэвийн ааруул хийхээс гадна жимсний чанамал, чихэр холь амтлаг ааруулуудыг хийж болдог.

Ховд, Увс, Баян-Өлгийн ааруул овор томтой тослог ихтэй өёг, амт чанараараа гайхагддаг нь баруун бүс нутгийн цаг агаарын онцлогтой холбоотой юм.  
Ааруул, хурууд нь уураг, тослогоор баялаг, хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой багсармал идээ юм. Энý тºрлийн цагаан идээ бий болоход Монгол орны цаг уурын өвөрмөц байдлаас гадна нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн аж төрөх байдал ихээхэн нөлөөлсөн талтай.
Ааруулыг хатаахаас өмнөх технологийн явцад тохиолдох исэлт нь энý цагаан идээг төрºл бүрийн витаминаар баяжуулахаас гадна уургийн бодисыг задрахад хувь нэмэр оруулдаг. Энý нь ааруулын шим тэжээлт чанарт сайн нөлөө үзүүлэх бас нэг хүчин зүйл юм.
Ааруулыг хийх түүхий эдийн байдлаас үхрийн сүүниé, хонины сүүниé, ингэний сүүний, мºн таргийн, нэрмэлийн, өтгөн сүүниé, өрмийг нь авсан 1-1,5 хувийн тослогтоé сүүниé, шингэн сүүниé гэõ зэргээр ангилна. Үүнтэй холбогдуупан ааруулын бүрэлдэхүүн, амт чанар, харилцан адилгүй байна.
Малын бүтэн сүүгээр хийсэн, ялангуяа хонины сүүниé ааруул амт чанараар сайн байдаг. Өрмийг нь авсны дараа 1-1,5 хувийн тослогтоé сүүниé ааруул чанараар зүгээр гэж тооцогдох бөгөөд харин шингэн сүүниé ааруул маш хатуу болдог.
Аарцыг зүсч, мºн элдэв хэвэнд хэвлэж хатаах бөгөөд хэвийн байдлаас еэвэн, чандмань, мэлхий төгрөг, хорхой ааруул, зүсмэл, базмал ааруул гэх мэтээр нэрлэнэ.
Аарцанд чихэр хольж чихэртэй ааруул хийнэ. Ааруул бол С, Д, Е витаминаар баялаг, мºн уураг, тосоор баялаг амт, чанар сайтай, удаан хугацаагаар хадгалахад амт болон бүтээгдэхүүний чанарт онцын өөрчлөлт гардаггүй, тээвэрлэхэд хялбар зэрэг чанараараа манай хөдөөгиéн ард түмний өдөр тутмын амьдралд чухал үүргийг гүйцэтгэдэг бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна тодорхой хэмжээний хатуу ааруул бол буйл, шүд бэхжүүлэх чанартай байдаг гэж малчид үздэг.
Ааруулын бүтээгдэхүүнд хуурай бодис 90% орчим, тослог 30% орчим, нийт уургийн дотор уусмал уураг 10% хүртэл байна.
Ааруулд тохиолдож болох сул тал нь хэт исгэлэн, гашуун, хуршмал амт, хэт хатуу байх, механик бохирдолтой байх зэрэг болно.
Өвөрхангай аймгийн сумдууд төрөл бүрийн ааруул цагаан идээний хийдэг баялаг уламжилалтай.

Үрлэн ааруул хийх арга